Оросууд Путин, Шойгу, Лавров нарт хамгийн их итгэдэг

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Оросууд Путин, Шойгу, Лавров нарт хамгийн их итгэдэг

Оросууд Путин, Шойгу, Лавров нарт хамгийн их итгэдэг

Төрийн өмчит VTSIOM-ийн хийсэн санал асуулгын судалгаагаар оросуудын хамгийн их итгэл хүлээлгэдэг  улс төрчдийн эхний гуравт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар тэргүүлжээ. Судалгаагаар 46.9 хувь нь Ерөнхийлөгч Владимир Путинд одоо болтол итгэл хүлээлгэдэг гэсэн бол, 22 хувь нь Сергей Шойгуд, 16.2 хувь нь Сергей Лавровт хамгийн их итгэл хүлээлгэдэг гэжээ. Уг санал асуулгад Путины рейтинг буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа юм. Tэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард 57.7 хувийн рэйтингтэй байжээ.

Мөн хамгийн муу улстөрчдийн санал асуулгад Оросын Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский оржээ. Санал асуулгад хамрагдагсдын 32.9 хувь нь Жириновский-д хамгийн бага итгэдэг гэжээ.

Нийт судалгаанд хамрагсдын 49 хувь нь Орос орон дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэж боддог байна. Түүнчлэн “Орос орныг юу хамгийн их хүчирхэг гүрэн болгодог вэ?” гэсэн санал асуулгад 26 хувь нь “зэвсэгт хүчин өндөр хөгжсөн, улс орны эдийн засгийн чадавхи” гэж хариулжээ. Харин 22 хувь нь “Оросын ард түмний хүсэл зориг, бадрангуй байдал” гэж хариулсан бол 17 хувь нь “сайн удирдагчийн бодлого” гэж хариулжээ.

эх сурвалж: reuters 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж