Хүүхдүүдээ 175000-210000 төгрөгөөр зусланд амраагаарай

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдээ 175000-210000 төгрөгөөр зусланд амраагаарай

Хүүхдүүдээ 175000-210000 төгрөгөөр зусланд амраагаарай

Сурагчдын зуны амралт эхэлж  байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ зуны амралтыг хэрхэн зугаатай өнгөрүүлэх талаар бодож байгаа биз. Магадгүй зарим нь хүүхдээ зусланд амраахаар төлөвлөсөн ч ямар зусланд явуулахаа хараахан сонгож амжаагүй байж болох. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зуслангуудын талаарх мэдээлэл бэлтгэлээ. Энэ жил үйл ажиллагаа явуулах зуслангийн талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Амралт, чөлөөт цаг, орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Очоос тодруулсан юм. Тэрбээр “Энэ онд 25 зуслан нийслэлд үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлсэн. Үүнээс 15 нь ээлж авна. Бусад нь “Өнөр бүл”, “Тэмүүлэл” зэрэг халамж, асрамжийн төвийн харьяа зуслангууд байна. Тэдний хувьд гаднын хүүхэд авдаггүй. Зуслангийн төлбөр долоо хоног нь 175000-210000 төгрөг байгаа. Хамгийн эхэнд, зургадугаар сарын 6-нд “Нарс” зуслан ээлж авч эхэлнэ. Зуслангуудын өдрийн төлбөр 25000-30000 төгрөг байхаар тогтсон. Зуслангийн төлбөрийг харьяа байгууллагууд ярилцаад, үйл ажиллагаа явуулах хөтөлбөр зэргээс нь хамааран тогтоодог” гэлээ. Тухайн зуслантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор бичсэн утасны дугаараар холбогдох боломжтой юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж