БНСУ, Хятад улс Инчон-Монголын хооронд давхар замаар нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

БНСУ, Хятад улс Инчон-Монголын хооронд давхар замаар нислэг үйлдэнэ

БНСУ,  Хятад улс Инчон-Монголын хооронд  давхар замаар нислэг үйлдэнэ

Өмнөд Солонгос болон Хятад улс Инчон-Монголын хооронд агаарын давхар зам байгуулахаар тохиролцсон тухай Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдээд байна. Ингэснээр нислэгийн цаг хойшилдог, саатдаг асуудлыг багасгаж, илүү олон зорчигч нэг чиглэлд 2 замаар нисэх боломжтой болж байгаа юм. Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын  яамны мэдэгдсэнээр Сөүлд болсон уулзалтын үр дүнд хоёр орны төлөөлөгчид  энэ жилийн эцэс гэхэд агаарын шинэ давхар замыг ашиглалтанд оруулахаар тохиролцсон байна.  

Уг агаарын чиглэл нь 1700 км урттай бөгөөд Зүүн Азийн орнуудаас Ойрхи Дорнод, Орос, Европ, Монгол зэрэг орнууд руу шууд нислэг үйлдэхэд илүү хялбар болж байгаа юм. Нислэгийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд нэг чиглэлтэй агаарын  хөдөлгөөнийг ажиглана гэж яамнаас мэдэгджээ.

Уг замаар 2014 онд 128,000 нислэг, 2016 онд 150,000 удаа болж өссөнтэй холбоотойгоор тус замд давхар чиглэл бий болгох шийдвэрийг гаргасан гэжээ.  

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар онгоц хоорондын зайг жигд, аюулгүй түвшинд хадгалахын тулд “Инчоны олон улсын нисэх онгоцны буудал”-аас нислэг хойшлогдох нь түгээмэл байдаг гэжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр нисч байгаа зорчигчдын тоо өсөж, ачаалал нэмэгдсэний улмаас 2016 онд 1334 нислэг саатаж нэг цагаас илүү хугацаагаар хойшлогдож байжээ.

Агаарын давхар зам бий болсноор жилд Өмнөд Солонгосын нислэгийн компаниуд 37 хувь буюу  144,000 нислэг үйлдэх тооцоо гаргасан байна. Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн нислэгийн чиглэл бий болгох асуудлыг Сөүл Бээжинтэй 2010 оноос хойш хэлэлцэж эхэлсэн байна.  

т. занданмядаг 

эх сурвалж: yonhap

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж