Сирийн удирдагч Хойд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Сирийн удирдагч Хойд Солонгост айлчилна

Сирийн удирдагч Хойд Солонгост айлчилна

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад Хойд Солонгост төрийн айлчлал хийх гэж байгаа талаар Солонгосын төв мэдээний агентлагаас ням гаригт /2018.06.03/ мэдээллээ. Удирдагч Ким Жон Ун 2011 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа Хойд Солонгосын нутагт гадаад орны төрийн тэргүүнийг хүлээн авч уулзах гэж байна. Гэсэн ч одоогоор хоёр удирдагчдийн уулзалтын товыг зарлаагүй байгаа.

Сирийн ерөнхийлөгч Б.Асад лхагва гаригт /2018.05.30/ БНАСАУ-аас Сири улсад суух бүрэн эрхт элчин сайдын гардуулсан итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах үеэрээ Хойд Солонгост айлчлах тухай ярьж байсан юм.

Хоёр орны хооронд 1966 онд дипломат харилцаа тогтож, олон жилийн турш нөхөрсөг харилцаатай хэвээр байгаа. Сирийн ерөнхийлөгч Б.Асадын аав Хафез Хойд солонгосын хатуу чанга дэглэмийг үндэслэгч, анхны удирдагч Ким Ил Сунтай 1970-аад онд дээд хэмжээний уулзалт хийж байсан. Түүнчлэн 1973 оны Араб-Израилийн дайнд Хойд Солонгосоос цэрэг, зэвсгийн тусламж хүртэл үзүүлж байсан холбоотон орнууд юм.

Хойд Солонгосыг 2012-2017 оны хооронд Сири руу 40 удаагийн химийн зэвсэгт ашиглагдах материалыг тээвэрлэсэн хэрэгт буруутгаж байсан. НҮБ-ын тайланд мөн Сирийн удирдагч Б.Асадыг долоон жил үргэлжилсэн иргэний дайнд эдгээр химийн зэвсэгийг ашигласан гэж буруутгасан ч талууд үгүйсгэж байжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж