Мэдлэгээрээ Мессигийн тоглолтыг үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Мэдлэгээрээ Мессигийн тоглолтыг үзэх боломжтой

Мэдлэгээрээ Мессигийн тоглолтыг үзэх боломжтой

ОХУ-д болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 10 хоногийн хугацаа үлдлээ. Хөлбөмбөгийн ногоон талбайд зүрх сэтгэлээ зориулсан сая сая хөгжөөн дэмжигчдийн баяр шил дараалан үргэлжилсээр байна.

Монголын хөлбөмбөгийн холбооноос ‘FOOTBALL FAN DAY’ өдөрлөгийг зургадугаар сарын 6-ны өдрийн 20:00 цагаас зохион байгуулахаар болжээ. Төв цэнгэлдэхийн хажууд байрлах тус холбооны ногоон талбайд болох арга хэмжээний үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.

 ‘FOOTBALL FAN DAY’ өдөрлөгийн үеэр танин мэдэхүйн мэдээллийг хүргэж, хамгийн азтай нэг оролцогчийг Аргенти-Исландын гайхалтай тулааныг үзэх тасалбараар шагнахаар болжээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лео Мессигийн ер бусын тоглолтыг дэргэдээс нь үзэх тус азтанаас гадна өөр олон хүн хонжворуудыг бэлтгэсэн байна.

‘FOOTBALL FAN DAY’ өдөрлөг ямар нэгэн төлбөрийн хураамжгүй бөгөөд хөлбөмбөгийн ногоон талбайд хөгжөөн дэмжигчдээ урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж