УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. УИХ дахь МАН-ын бүлгээр хоёр асуудал хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин УИХ дахь АН-ын бүлгээр нийт гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Бүлгийн хурал хараахан эхлээгүй байна.