Тавантолгойгоос 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно | News.MN

Тавантолгойгоос 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Тавантолгойгоос 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно

Тавантолгойгоос 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно

-Тавантолгойн 30 хувьд IPO гаргаад, орж ирсэн хөрөнгөөр нь дэд бүтцийг сайжруулна гэж төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид сая бүлгийн хэмжээнд ярилцсан. IPO гаргах систем, ямар ажилд хөрөнгө оруулах асуудлаа УИХ-аар хэлэлцэж тодорхой хэмжээний чиглэл авах ёстой. Ингээд УИХ-аас гаргасан шийдвэр дээр үндэслэж Засгийн газар төлөвлөгөөгөө гаргаж цааш ажиллана.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг бид нэн тэргүүнд тавих ёстой. Дээр нь өрсөлдөх чадварыг бий болгох үүднээс Тавантолгой-Сайншандын чиглэлийн замыг бид барих ёстой. Энэ хүрээнд Тавантолгой – Зүүнбаян – Сайншанд чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр хийхээр шийдвэрлэсэн. Концессын гэрээний 51 хувийг төрийн, 49 хувийг хувийн компаниар хийлгэнэ. Тавантолгойн тодорхой хувийг IPO гаргаж, орж ирсэн хөрөнгөөр дэд бүтэц барина. Төмөр замаас гадна Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн авто зам, Тавантолгой-Цагаан бэлийн авто замыг тавина. Тавантолгойгоос  жилд дунджаар 17 сая тонн нүүрс экспортолж байгаа. Хэрэв дээрх замуудыг барьчих юм бол 50 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Зөвхөн төмөр замаар 25 сая тонн нүүрс тээвэрлэх, бусад авто замуудаар 20 орчим сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой гэж харж байгаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хэр ахицтай байна вэ?

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Алтан Ширээтийн чиглэлд нэн тэргүүнд авто зам барина. Авто зам барихдаа батлан хамгаалах салбараа түшиглээд, цэрэг дайчдаар бариулах шийдвэр гарсан.  Цаашлаад 20 гаруй км төмөр зам барихаар төлөвлөөд байгаа. Зураг төслийн ажил дууссан, ойрын хугацаанд гэрээ хийгдэнэ.

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-06-04 122.201.24.15

yaran ipo shiih shiid gargasan

Avatar

Зочин 2018-06-04 66.181.186.241

ХОЁР ЖИЛ ЯРИЛАА, 1 КМ ЗАМ АЛГА

Avatar

Зочин 2018-06-04 103.14.38.130

Дорнот-Ховдын чиглэлийн төмөр зам хэзээ ашиглалтанд орох гэж байгаа вэ.Ажил нь бас 80-аад хувьтай явж байгаа юу.

Avatar

зочин 2018-06-04 112.72.14.95

нефтийн үйлдвэрээ яаралтай бариарай. сонгуулийн хугацаа чинь дуусах нь байна шүү……….МАН-аа

Avatar

Зочин 2018-06-04 66.181.179.207

ҮЛГЭРИЙН ДАЛАЙ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

Avatar

bolomj 2018-06-04

Уг нь манайд энэн байтугай экспорт хийх боломж нь байна. Гэвч Ганхуяг захирал өөрийнх нь ашиг сонирхол орохгүй бол гэрээ хийх дургүй, тэр хэрээр нь Монгол улс цаг хугацаа маш их алдаж байна.
Амин хувийн ашиг сонирхолоо хойш тавьж чадах хүн ЭТТ-г удирдсан цагт энэ байтугай нүүрсийг экспортлох бүрэн боломжтой.
Нээрээ шүү.

Avatar

mongolirgen 2018-06-04 202.21.106.159

Za Nutgiin said min Delhiin Zah Zeeliin Uneer l zar j uzeerei! Tegeed Yund Yaj Zartsuulj bgaagaa bas tailagna! Ta uunii toloo l toriin tushee bolson gj naidaj bn!!!!

Avatar

Зочин 2018-06-04

Олон тийш олон юманд сээтхэлзэлгүй таван толгой-гашуунсухайтын төмөр зам авто замаа л түргэн барьж дуусга. Төр мөнгө олж бариад 100% эзэмш.

Avatar

Зочин 2018-06-04 60.241.185.14

Zam barihad tsereg heregui tehnikeer l baridag yum

Avatar

Зочин 2018-06-04 202.55.191.205

цэрэг дайчдаар бариулах шийдвэр гарсан. ЭНЭ МАШ ЗӨВ …

Avatar

Зочин 2018-06-04 202.131.243.162

umhii tuvd janhuu p***a endeees zailaad uguuch. chamaig udahgui ard tumen bid ogtsruulah bno.

Avatar

Зочин 2018-06-04 159.89.53.79

Монгол ялна гэж орилсоор байгаад Орос ялав. Орос ялаа гээд дууслаа гэж бодсон Хятад ялсан байжээ хөөрхий. Одоо Женко нь ШХАБ гээд Шанхайд төвтэй Хятад тэргүүлдэг холбоонд орох гэж байдаг. Манай нөгөө Хятад дургүй олон Монгол ялначууд яаанаа таминээ. Женко чинь Оростойгоо Путинтэйгээ Хятадад очоод сөгдчлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж