АНУ-ын тэргүүн хатагтай дээд хэмжээний уулзалтуудад оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэргүүн хатагтай дээд хэмжээний уулзалтуудад оролцохгүй

АНУ-ын тэргүүн хатагтай дээд хэмжээний уулзалтуудад оролцохгүй

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Куэбек болох Их 7-ын дээд хэмжээний уулзалт болон энэ сарын 12-нд Сингапурт зохион байгуулагдах Хойд Солонгосын дээд хэмжээний чухал уулзалтуудад оролцохгүй гэдгийг Цагаан ордноос албан ёсоор мэдэгдлээ.  

Меланиа Трамп өнгөрсөн жил Италид болсон Их 7-ын уулзалтанд оролцож байсан. Тэргүүн хатагтай тавдугаар сарын 14-нд бөөрний мэс засалд орсон бөгөөд тавдугаар сарын 19-нд эмнэлгээс гарсан юм. Тавдугаар сарын 10-наас хойш олон нийтэд харагдаагүй нь ийм учиртай ажээ.  Түүний хэвлэлийн төлөөлөгч Стефание  Гришам тэргүүн хатагтайг Их 7 болон АНУ-Хойд Солонгосын удирдагчдын уулзалтанд оролцохгүй гэжээ. Тэргүүн хатагтай тавдугаар сарын 30-нд өөрийн твитер хуудаснаа “Хэвлэл мэдээллийнхэн миний хаана юу хийж байгааг цаг минут бүр ажиглаж байдаг. Би яг одоо гэр бүлийнхэнтэйгээ @ЦагаанОрдон-д ард түмнийхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж байна” гэжээ.

т. занданмядаг

эх сурвалж: reuters 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж