Москвагийн төв талбай болох Улаан талбайн гол чимэг болсон Василий Блаженныйн сүм зуны экскурсээ зарлалаа. Москвачууд болон зочид үдшийн экскурсэд хамрагдан Түүхийн музейгээр зочлох боломжтой хэмээн Москва хотын захиргааны цахим сайтэд мэдээлжээ.
Улсын түүхийн музей “Покровскийн сүмийн үдэш” нэртэй төслийг энэ зун аялагч жуулчдад зориулан хэрэгжүүлэх бөгөөд энэ экскурс тавдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 20 хүртэл Пүрэв гариг болгон явагдах юм.
Экскурсийн үеэр Василий Блаженный сүм ямар нууц агуулдаг, сүмийн талаарх дотог яриа, хаант засгийн үеийн мөнгөн сан хаана байсан зэрэг сонирхолтой түүхэн баримтуудын талаар ярих ажээ.