“Союзмультфильм” албан ёсны YouTube сувагтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

“Союзмультфильм” албан ёсны YouTube сувагтай боллоо

“Союзмультфильм” албан ёсны YouTube сувагтай боллоо

Оросын хүүхэлдэйн киноны “Союзмультфильм” студи YouTube-д өөрийн гэсэн албан ёсны сувгийг ажиллуулж эхэллээ. Энэ сувгаар “Золотая коллекция” багцын бүтээлүүд болон сүүлийн үеийн хүүхэлдэйн кинонуудаа гаргана хэмээн “Союзмультфильм” студийн захирал Юлиана Слащева хэллээ.

“Бидний саяхан хийсэн Зөвлөлтийн үеийн “Простоквашино” хүүхэлдэйн киноны шинэ цувралаа YouTube-ийн сувгаараа цацна. Үүнээс гадна сүүлийн 10 жилд хийгдсэн бүтээлүүд бас цацагдана” хэмээн тэр хэллээ.

“Союзмультфильм”-ийн YouTube суваг нь дотроо хэд хэдэн хэсэгтэй. Тухайлбал, “Сказки по мотивам произведений русских писателей”, “Веселая карусель”, “Советские мультики любимые взрослыми”, “Самые популярные мультфильмы студии”, “Музыкальные мультфильмы”, “Песни из мультфильмов” гэсэн хэсгүүдтэй байх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж