РЖД суудлын вагонуудаа ойрын үед сольж шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

РЖД суудлын вагонуудаа ойрын үед сольж шинэчилнэ

РЖД суудлын вагонуудаа ойрын үед сольж шинэчилнэ

Оросын төмөр замын РЖД компани ойрын үед хуучирсан суудлын вагонуудаа орчин үеийн хийц загвараар хийсэн нэг болон хоёр давхар вагонуудаар сольж шинэчилнэ хэмээн тус компанийн Зорчигч тээвэр хариуцсан захирал Дмитрий Пегов хэллээ.

“Ялангуяа холын зайд явдаг зорчигчийн вагоныг илүү орчин үеийн инновацлаг шийдэлтэй вагоноор солих төлөвлөгөөтэй байна. Эдгээр нь “2019” болон “2020” төслийн хүрээнд үйлдвэрлэгдсэн вагонууд байх болно. Ойрын гурван жилдээ багтаан солих бодолтой байна” хэмээн Холбооны зөвлөлийн сонсгол дээр Дмитрий Пегов хэлсэн байна.

Шинэ төрлийн вагонууд нь том оврын ачааны хэсэгтэй, цонхны шилийг бүдгэрүүлж цайруулж болдог тохируулгатай, усанд орох шүршүүр, үнэт зүйлсээ хадгалах сейфтэй, хүүхдүүд тоглох талбайтай, сэнстэй, био жорлонтой гээд зорчигчийн тав тухыг илүүтэй хангасан байх ажээ.

“2019” төслийн вагонууд нь нэг давхар байх бол “2020” төслийнх нь хоёр давхар байх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж