"Өвөрмонголыг төлөөлөн бөхийн тайлбарыг хүргэлээ"

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

"Өвөрмонголыг төлөөлөн бөхийн тайлбарыг хүргэлээ"

"Өвөрмонголыг төлөөлөн бөхийн тайлбарыг хүргэлээ"

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Энэхүү барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриадаас бөхчүүд оролцож, зүлэг ногоон дэвжээнд хүчийг үзсэн. 

Барилдааны үеэр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны бөхийн холбооны тэргүүн, бөхийн тайлбарлагч Т.Цэцэнтунгалагтай цөөн хором ярилцлаа.

-Монгол туургатны бөхийн барилдаанд тайлбарлагчийн хүнд албыг хийлээ. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Монгол туургатны барилдаанд оролцоод сэтгэл өндөр маш өндөр байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүдээ барилдахыг хараад тайлбарлаж сууна гэдэг бол маш билэгшээлтэй. Монгол аварга, арслан, гарьд гээд хүчтэнүүдийн хүчээ үздэг энэ зүлэг ногоон дэвжээн дээр хүчтэй, бяртай бөхчүүд ирж хүчийг үзэж байгаа нь сайхан санагдлаа. Энэ удаа бөхийн олон ч төрлөөр боллоо. Монгол туургатны энэ барилдаан жилээс жилд өргөжин тэлээсэй гэж бодож байна. Тал талаасаа дэмжин тусалж, хийгээд байх тусам улам том барилдаан болно.

-Өвөрмонголоос олон бөхчүүд ирлээ. Танай хошуунаас бөхчүүд ирэв үү?

-Шилийн гол аймгаас 20-иод бөх ирсэн. Харин манай Шинэ Барга аймгаас Хур, Наргил гэсэн хоёр бөх оролцлоо. Наргил маань энэ удаа үндэсний бөхөөр барилдаж, гурав давлаа. Ар, өвөрмонголын бөхчүүд сүүлийн жилүүдэд хамтран бэлтгэл их хийдэг болсон. Өвөрмонгол бөхчүүд дунд ч үндэсний бөхөөр барилдах бөхчүүд гарч байна. Мэхний хувьд өөр ч гэлээ монгол бөхөөр

-Та 2014 онд Монголд болсон бөхийн тайлбарлагчийн тэмцээнд орж байсан шүү дээ?

 

-Өвөрмонголдоо олон наадамд бөхийн барилдааныг тайлбарлаж байна. Энэ удаа төв цэнгэлдэх хүрээлэнд бөхөө тайлбарлаад сууна гэж санасангүй. Үнэхээр сайхан байна. 2014 онд Монголд болсон бөх тайлбарлагчийн улсын уралдаанд оролцож, шагналт байранд орж байсан. Тэр үед Өвөрмонголыг төлөөлөн оролцож байсан минь надад их том туршлага болсон. Монгол улсын бөхийн тайлбарлагч нартай байнга холбоотой байж, бас тэднээс суралцаж байдаг. Ц.Батнасан, Ц.Цогтбаатар, С.Гантөр нартай багш шавийн харьцаатай байсаар ирлээ. Тэдний зөвлөгөөг авч өөрийн тайлбарлах ур чадвараа ахиулсаар явна. Энэ зун олон барилдаан хүлээж байгаа. Манай нутагт 1024 бөхийн барилдаан болно. Баргийн мэнэнгийн богд уулын тахилгын их баяр наадамд 512 бөх барилдана.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж