Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийнэ | News.MN

Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийнэ

Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийнэ

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан билээ. Тэгвэл бөхчүүдэд наадмын бэлтгэл хийх боломжийг олгожээ. 

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг хийлгэхээр болсон байна. Өнөөдрөөс эхлэн бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийх аж.  Тодруулбал, өнөөдөр 17:00-20:00 цагийн хооронд эхний бэлтгэл болох бол зургадугаар сарын 10-ны өдөр 09:00-12:00 цагийн хооронд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийх юм байна.  Баяр наадмын өмнө томоохон сорилго,  бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцохыг уриалжээ.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bat 2018-06-04 150.129.142.57

архангай увс хөвсгөл ховдоос аварга арслан төрнө

Avatar

Muu nokhoi 2018-06-04 203.91.115.39

ER ni bol bukhiin urgeeg turd avakh bish duudlagaar khudaldakh ni deer baikh. Avsan hun bukhiin kholbootoi gereebaiguulaad barldaan zokhioj bolno. Bur nuraagaad 60 davkhar buudal barisan nich barag deer baikh baridaan yaakh ve uzegchidee tataj chadval buyant ukhaa, tuv ordon, khandgait, judogiinordon khaanach baridaj bolno

Avatar

УВС 2018-06-04 124.158.90.25

Манай Увсын бөхчүүд энэ жилийн наадмаар БАРИЛДАХгүй, мэдэвүү!

Avatar

Зочин 2018-06-04 202.131.228.20

Тэнэгтээрэй. Манай Увсынхан барилдана. Манай бусад аймгийнхан ч барилдана.

Avatar

зочин 2018-06-04 66.181.166.196

энэ талбайг анх хиймэл зүлэг болгоход гулгадаг, халтирдаг ч гэх шиг олон юм яриад эсэргүүцээд байгаагүй билүү, лам олдохгүй бол буцахдаа залнаа гээч нь болж байна уу даа

Avatar

Зочин 2018-06-04 66.181.160.20

маш зөв ажил болжээ

Avatar

Sain 2018-06-04 27.123.212.143

SAIN BNAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж