Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийнэ

Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийнэ

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан билээ. Тэгвэл бөхчүүдэд наадмын бэлтгэл хийх боломжийг олгожээ. 

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг хийлгэхээр болсон байна. Өнөөдрөөс эхлэн бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийх аж.  Тодруулбал, өнөөдөр 17:00-20:00 цагийн хооронд эхний бэлтгэл болох бол зургадугаар сарын 10-ны өдөр 09:00-12:00 цагийн хооронд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийх юм байна.  Баяр наадмын өмнө томоохон сорилго,  бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцохыг уриалжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж