Ньюс хөтөч: “УБТЗ” –тай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “УБТЗ” –тай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: “УБТЗ” –тай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр зургадугаар сарын 4 

       Улаанбаатар хотын цаг агаар

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Өнөөдөр болох үйл явдал

07.30

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) нь төр хувийн хэвшлийн хэлцлийг хөгжүүлэх, ойлголцол хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ‘Business breakfast’ уулзалтыг сар бүр зохион байгуулж байгаа.
Энэ удаагийн зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уригдан оролцож, нийслэлийн хөгжлийн бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцоно.

“Business breakfast” уулзалт МҮХАҮТ-ын их танхимд болно.

09.30

Нийслэлийн иргэний танхимд “Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно.

11.00

Үндэсний мэдээллийн төвд  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй холбоотой асуудлыг АТГ-т шалгуулахаар ‘Улс төрч’ хэвлэл мэдээллийн байгууллага хандаж байгаа тухай мэдээлэл хийнэ.

11.30

Үндэсний мэдээллийн төвд Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдэвт бага хурлыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хуралд Европын холбооноос Монгол Улсад суухаар шинээр томилогдсон элчин сайд Тараян Христая оролцоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж