Долоо хоногийн өрнийн зурхай 2018.VI.4-2018.VI.10

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.VI.4-2018.VI.10

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.VI.4-2018.VI.10

ХОНЬ

Таны амьдралын чухал үеүдийн нэг. Таны хичээл зүтгэлээс ирээдүй тань шалтгаална. Аливаад түргэн шийдвэр гаргаж, ажилдаа хуумгай хандах хэрэггүй. Тулгарсан асуудлыг бие даан шийдэх гэж адгах нь хүч тамираа барахаас хэтрэхгүй. Гэр бүл, найз нөхдийн тусламж дэмжлэг их хэрэг болно. Санхүүгийн байдал сайжирна.

ҮХЭР

Зөн совин, сэрэл мэдрэмж нэмэгдэнэ.  Энэ нь болзошгүй таагүй үйл явдлаас сэргийлж чадна. Эдгээр өдрүүдэд танд том аз тохионо. Өдөр бүрийн ажил хэргээ чамбай гүйцэтгэж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Гэр бүлийн харилцаанд хүүхдээс болж үл ойлголцол үүснэ. Үрэлгэн байдлаа өөрчлөхгүй бол санхүүгийн байдал хүндэрнэ.

ХАМТАТГАХ

Аз жаргалтай долоо хоног. Ажилдаа амжилт гаргаж, сэтгэл ханамжийг мэдэрнэ. Таны урт хугацааны зорилгод өөрчлөлт  гарч магадгүй. Аливаад яаран дүгнэлт хийх хэрэггүй. Зарим асуудлыг тоолгүй орхих нь дээр. Цаг хугацааны аясаар өөрөө шийдэгдэнэ. Шоу цэнгээнийг алгасч, таагүй явдлаас  зайлсхийгээрэй. Гэр бүлдээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Санхүүгийн байдал эрс сайжирна.

МЭЛХИЙ

Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах үе. Амьдралын хэмнэлээ өөрчилж, сайн унтаж амарч байх хэрэгтэй. Бясалгал хийх, аялалд явахад тааламжтай. Хайр дурлалын харилцаанд хамгийн их өөрчлөлт гарна. Заримд нь сөрөг, заримд нь эерэг. Өнгөрсөн хугацаанд сайн ажилласан ч бас л болоогүй байна. Танаас илүү их ажиллахыг шаардана. Санхүүгийн байдал сайжирч хүссэн худалдан авалтаа хийж чадна.

АРСЛАН

Уйтгартай, нэгэн хэвийн өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ ажил хэрэгч хүмүүст гайхалтай шинэлэг санаанууд төрнө. Гол нь ямар ч шилдэг санааг хэрэгжүүлэхдээ хуумгай хандвал илүү бэрхшээлтэй тулгарна гэдгийг анхаараарай. Гэр бүлийн уур амьсгал таагүй байна. Хосууд цаашид хамт байх эсэхийг шийдэх сорилттой тулгарч магадгүй.

ОХИН

Оюун санаа хүчирхэгжиж, бие мах бодийн өвчин эмгэг илааршина. Их ажил амжуулах эрч хүчтэй долоо хоног хүлээж байна. Хялбар олз хайх нь том гарз авчирч болзошгүй. Гэр бүлийнхний зөвлөгөөг сонсож, зөрүүдлэхээ болих хэрэгтэй. Ажилдаа чин сэтгэлээ зориулж, алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Санхүүгийн хувьд асуудал үүсэхгүй.

ЖИНЛҮҮР

Хөгжөөн баяраар дүүрэн долоо хоног. Таныг сонирхолтой адал явдал хүлээж байна. Ганц бие жинлүүрүүд заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг илүү өнгөрүүлснээр зүрх сэтгэл чинь баяртай байх болно. Ямар ч ажил хурууны аясаар хялбар бүтэх болно. Бизнесийн шинэ санал ирвэл эргэлзэлгүй хүлээж аваарай.

ХИЛЭНЦЭТ

Танилын хүрээгээ тэлж, ажлын шинэ найдвартай хамтрагчтай болно. Энэ хүн таны ирээдүйд олон боломжийг нээж өгөх нэр нөлөө бүхий эрхэм юм. Удаан хугацаанд хэрэгжих бизнесийн шинэ санал хүлээж авна. Найз нөхдийн дунд хэрүүл маргаан, үл ойлголцол үүсч болзошгүй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал таныг тайвшруулж, стресс бухимдлыг үгүй хийнэ. Санхүүгийн байдал сайжирна.

НУМ

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

МАТАР

Зөн совин тань таныг хуурах магадлалтай. Бүтэхгүй мэт санагдаж байсан хайр дурлалын харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Ажилдаа хийж бий болгосон амжилтаараа бахархаж, баярлах боломжийг өөртөө олгоорой.  Ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчилж, илүү боломжийг олж харах хэрэгтэй.  Удирдлага дороо ажилдаг хүмүүст хатуурхаж, захирангуй хандах хэрэггүй.  Өөртөө тусгайлан амрах цаг гаргаж, оюун бодол, биеэ сайн амраах хэрэгтэй.

ХУМХ

Амжилт бүтээлийн долоо хоног. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ. Хамтын амьдралд хөл тавьж буй шинэ хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, таны худалдан авах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тогтворжино. Гэр бүлдээ үнэнч байж, хөнгөмсөг явдлаас татгалзаарай.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр таны харилцааны ур чадвар мэдэгдэхүйц сайжирна. Нэгэн хэвийн уйтгартай хүмүүсээс зайгаа барьж, шинийг эрэлхийлэгчдээр өөрийгөө хүрээлүүлээрэй. Ажил хэрэгт ямар нэгэн саад тотгор гарахгүй. Гэр бүлд тааламжтай уур амьсгал бүрэлдэнэ. Хосууд нэгэндээ улам татагдаж, хайр сэтгэл чинь батжих болно. Эрүүл мэндийн байдал тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж