Б.Баасандоржийг ОӨУБЕГ-ын даргаар томилно

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Б.Баасандоржийг ОӨУБЕГ-ын даргаар томилно

Б.Баасандоржийг ОӨУБЕГ-ын даргаар томилно

Засгийн газар өнгөрөгч гуравдугаар сард Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-ын дарга Р.Содхүүг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тиймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилсон юм.

Тус агентлагийн шинэ даргаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандоржийг томилох яриа байна. Одоогоор тэрбээр хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ АТГ-т хянуулж байгаа аж. 

Б.Баасандорж нь хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан бөгөөд Хууль зүйн байнгын хороонд голлон ажилласан байна.

Ардчилсан нам засгийн эрх барих үед буюу Хууль зүйн сайдаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг ажиллаж байх үед тус  яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын даргаар ажиллаж байгаад Х.Тэмүүжин сайдыг буунгуут нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороондоо буцаж иржээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж