Шарапова, Уилльямс нар 2 жилийн дараа учраа таарав

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Шарапова, Уилльямс нар 2 жилийн дараа учраа таарав

Шарапова, Уилльямс нар 2 жилийн дараа учраа таарав

Нэгэн цагт мэргэжлийн талбайн теннисний тэргүүн теннисчин байсан АНУ-ын алдарт теннисчин С.Уилльямс Францын нээлттэй тэмцээний 4-р шатанд шалгарлаа. Түүний өрсөлдөгч нь Оросын Мариа Шарапова юм. М.Шарапова анх 2004 онд 17 настайдаа Уимблидонд түрүүлж талбайн теннисний ертөнцөд шуугиан тарьж байсан бөгөөд түүнээс хойш 4 Их Дуулга тэмцээнд дөрвүүлэнд нь түрүүлж нийтдээ 5 удаа Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн. С.Уилльямс 14 удаа Их Дуулга тэмцээний цомыг хүртэж байсан.

Хоёр теннисчин 2004 оноос хойш талбайн теннисний кортонд өрсөлдөж байгаа бөгөөд нийтдээ 21 удаа тоглож байсан. С.Уилльямс хоорондын харьцааг илт тасархай буюу 19 ялалтаар тэргүүлдэг бол М.Шарапова 2004 оны Уимблидоны, WTA тур финал тэмцээний финалд хожиж байжээ. Ямартаа ч хоёр теннисчин 2 жилийн дараа учраа таарч байгаа бөгөөд хожсон нь дунд шөвөгт шалгарна.

Э.БАДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж