Дани улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Дани улсын шигшээ баг

Дани улсын шигшээ баг
  • Дасгалжуулагч: Оге Хардейде
  • Шигшээ багийн ахлагч: Симон Кьер
  • Шигшээ багтайгаа хамгийн олон тоглосон: Петер Шмейхель 129 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Поуль Нильсен, Йон-даль Томассон 52 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 5 сарын байдлаар 12
  • ДАШТ-нд оролцсон байдал: 1986, 1998, 2002, 2014 онуудад оролцсон
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1998 онд дунд шөвөгт шалгарсан

Орос хүрэх замд:

Хойд Европын Ютландын хойгт орших Дани улс Оросыг зорих эрхээ нэмэлт тоглолтоор олж авсан. Европын бүсийн Е хэсэгт Польш,Монтенегро, Румын, Армени болон Казахстан улсуудтай өрсөлдөж хэсгээс Польшийг дагаж 2-р гарсан. Ингээд нэмэлт плэй-оффын тоглолтыг БНИрланд улсын багтай хийж хоёр тоглолтонд 5-1 харьцаатай хожиж дэлхийн аваргын эрхээ авсан. Данийг дэлхийн аваргын эрхээ авахад Тоттенхэм Хотспур клубын К.Эриксений үүрэг оролцоо маш их байсныг дурьдах хэрэгтэй.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Урьдчилсан байдлаар 27 тамирчин дуудагдаад байгаа. Дасгалжуулагч Оге Хардейде эдгээр тоглогчдоос 4 тоглогчийг гэрт нь үлдээнэ.

-Хаалгач: К.Шмейхел (Лестер Сити), Ф.Рённов (Айнтрахт), Й.Лессль (Хаддерсфилд Таун)

-Хамгаалагч: С.Кьер (Севилья), А.Бьелланн, Х.Дальсгор (хоюулаа Брентфорд), П.Анкерсен (Конпенгаген), Я.Вестергор (Боруссиа Мюнхенгладбах), А.Кристенсен (Челси), М.Йоргенсен (Хаддерсфилд Таун), Й.Ларсен (Удинезе), Й.Кнудсен (Ипсвич Таун)

-Хагас хамгаалагч: У.Квист (Копенгаген), К.Эриксен (Тоттенхэм Хотспур), М.Крон-Дели (Депортиво), Л.Шёне (Аякс), Т.Дилейни (Вердер), П.Систо (Сельта), М.Йенсен (Русенборг), Л.Лерагер (Бордо)

-Довтлогч: Н.Бентнер (Русенборг), Н.Йоргенсен (Фейеноорд), Ю.Поульсен (Лайпциг), А.Корнелиус (Атланта), М.Брейтуэйт (Бордо), В.Фишер (Копенгаген), К.Дольберг (Аякс)

ДАШТ-ий хэсэг:

Данийн шигшээ баг дэлхийн аваргын С хэсэгт Франц, Австрали болон Перугийн шигшээ багуудтай багтсан. Тэдний эхний өрсөлдөгч нь Өмнөд Америкийн төлөөлөл Перугийн шигшээ байх юм. Гэхдээ Дани улс дэлхийн аваргад 4 удаа оролцохдоо гурван удаа хэсгээс шалгарч байсан. Хэсгээс гарах боломж өнөөгийн Дани улсын шигшээ багт байгаа.

Түлхүүр тоглогч:

Английн Тоттенхэм Хотспур клубын хагас хамгаалагч К.Эриксенийг онцлож байна. К.Эриксен дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын турш 11 гоол оруулсан бол өнгөрсөн улиралд клубтээ гялалзсан тоглолтыг үзүүлсэн. Одоо тэрээр шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад хоёрдахь удаагаа оролцох гэж байна. 8 жилийн өмнө сэлгээний тоглогч байсан бол энэ удаагийн дэлхийн аваргад гарааны орлуулшгүй тоглогч болоод байна.

Э.Бадамдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж