Тайландын өмнөд хэсгийн эрэгт халим далайн урсгалд түрэгдэн гарч иржээ. Далайн албаныхан халимыг аврахаар хичээх явцад тэрбээр таван ширхэг гялгар уутыг бөөлжиж гаргасан боловч үхсэн байна. Албаныхан халимын гэдсийг задалж үзэхэд ходоодноос 80 ширхэг гялгар уут гарчээ. Тус халим их хэмжээний гялгар уут залгиснаас ходоод нь нэмж хоол орох зайгүй болж үхсэн аж.
Олон улсын байгаль хамгаалагчид гялгар уут, пластик хог хаягдлын аюулыг олон жил ярьж анхааруулсаар ирсэн засгийн газрууд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ирсний нэг жишээ энэ юм.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА