Гол мөрний усны түвшин бага байна

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Гол мөрний усны түвшин бага байна

Гол мөрний усны түвшин бага байна

Монгол орны ихэнх гол мөрний зургадугаар сарын усны дундаж  түвшин олон жилийн дунджийн орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал,  Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Шишхэд Орхон голын дагууд мөн Монгол Алтай нуруунаас эх авсан Ховд, Турган, Сагсай, Буянт  Хангай нурууны өврөөс эх авсан Богд, Түй, Завхан  голууд, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голуудын  6 дугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 10-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см их бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх магадлалтай. Мөн агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан  хуурай  сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой. Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж