Тамхины ишнээс болж машин шатсан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Тамхины ишнээс болж машин шатсан байж магадгүй

Тамхины ишнээс болж машин шатсан байж магадгүй

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH барилгын хогийн цэгт гал гарснаас болж, автомашины зогсоолд тавьсан “приус 20 маркын автомашин шатсан хэрэг өнгөрсөн Лхагва гаригт гарсан.  Уг машин нь “Булнайн ар” компанийн хамгаалалтын албаны ээлжийн ахлах А-гийнх байжээ. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд  хяналтын камерыг шалгаж үзэхэд  уг машины хажууд хоёр залуу тамхилаад зогсож буй нь бичигдсэн байжээ. Тэд тамхиа татаж дуусаад ишийг нь унтраалгүй хаясан,  тамхины иш шидсэн хогийн цэгийн орчмоос гал гарч, улмаар машин шатсан нь камерт бичигдсэн байна. Уг хэргийг цагдаа нар шалгаж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж