Аймгуудын долоон гайхамшгийг нэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Аймгуудын долоон гайхамшгийг нэрлэнэ

МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал, жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл аялал жуулчлалын салбарыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа холбоод, ТББ-ын уялдаа холбоог сайжруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тус зөвлөл нь өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Аялал жуулчлал ба өрсөлдөх чавдар-2011” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр яригдсан нэг асуудал бол аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж олон улсад төдийгүй сурталчлах, шаардлагатай юм. Энэхүү зорилгын хүрээнд аймаг бүрээс орон нутгийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан долоон гайхамшигийг тодруулан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, шинэлэг маршрутыг нээж байдгаараа өндөр ач холбогдолтой юм. Иймд дээрх долоон гайхамшигийг олон нийтэд танилцуулахаар маргааш МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхимд 12.00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр боллоо.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж