Вашингтон цувралыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Вашингтон цувралыг тэргүүлж байна

Вашингтон цувралыг тэргүүлж байна

Стэнлийн цомын төлөөх цувралын 3 дахь тоглолт Нэгдсэн Улсын нийслэл хотын Вашингтон Капиталс багийн талбайд өнөөдөр /2018.06.03/ өглөө боллоо. Тус тоглолтонд талбайн эзэн баг Вашингтон Капиталс баг өрсөлдөгч Вегас Голден Найтс багийг 3-1 харьцаатай буулгаж авснаар цувралын харьцааг 2-1 болголоо.

Цувралын 3 дахь тоглолтонд талбайн эзэд бүх талаар илүү байсан. Фасе-офф буюу шайб булаалтанд илүүрхэж чадсан бол хаалгач Б.Холбю 22 цохилтын 21-г нь аюулгүй болгосон. Ингээд талбайн эздээс тоглолтын 2-р үед А.Овечкин болон Е.Кузнецов нар тус бүр нэг гоол оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэ өдөр мөн талбайн эздээс Е.Кузнецов тоглолтонд оролцож бүр гоол оруулсан нь Вашингтоны фэнүүдийг баярлуулсан үйл явдал байсан юм.

Талбайн эзэд 2-р үед 2-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн бол шийдвэрлэх 3-р үед зочин багаас Т.Носек нэг гоол оруулсан ч талбайн эздээс Д.Смит-Рэлли багийнхаа 3 дахь, тус тоглолтын 4 дэх гоолыг оруулсан байна. Ийнхүү Вашингтон Капиталс талбайдаа хийсэн эхний, цувралын 3 дахь тоглолтонд ялалт байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж