Монголбанк: Хэрэглэгчийн нууцлал сайжирна

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Монголбанк: Хэрэглэгчийн нууцлал сайжирна

Монголбанк: Хэрэглэгчийн нууцлал сайжирна

Монголбанк бага дүнтэй гүйлгээний ‘Автомат клиринг хаус’ буюу ‘ACH+’ системийг нэвтрүүллээ. Ингэснээр хэрэглэгчийн дансны дугаар, бусад гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт сайжрах, төлбөрийн системийн үр ашиг нэмэгдэх, гүйлгээний хугацаа багасах зэрэг ач холбогдолтой юм байна. Энэхүү системийг нийлүүлэх, нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зохион байгуулж, АНУ-ын “Монтран” корпораци хариуцаж ажиллахаар шалгарчээ. ‘АСН+’ систем нэвтрүүлэх төслийг 2018 оны тавдугаар сараас 2019 оны наймдугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

2017 оны байдлаар Монголбанк 30 сая гаруй удаагийн, дөрвөн их наяд төгрөгийн бага дүнтэй гүйлгээ хийсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж