Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзмээр байна уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзмээр байна уу?

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзмээр байна уу?

Орост болох хөлбөмбөгийн ДАШТ  нээлт зургадугаар сарын 14-нд Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 18.00 цагт эхэлнэ.  Тэмцээний тасалбарын үнэ суудлын ангилал, аль шатны тоглолт болох, аль хотод тоглох зэргээс хамаараад  харилцан адилгүй байна.

Нэгдүгээр ангилал: Хамгийн үнэтэй бөгөөд стадионы гол хэсэгт байрлалтай суудал.

Хоёр ба гуравдугаар ангилал: Нэгдүгээр ангилалыг тойрсон байрлалтай суудал.

Дөрөвдүгээр ангилал: Хамгийн хямд зөвхөн Оросын харъяалалтай үзэгчидэд зориулагдсан суудал. Орост түр ба удаан хугацаагаар оршин суугчдад зориулагдсан бол 1, 2, 3-р ангилалийн тасалбар нь бүх үзэгчид худалдан авахад нээлттэй юм байна.

 

FIFA-аас тасалбар хуваарилалтыг ил тод, шударга явуулах үүднээс борлуулалтыг 3 үе шаттай зохион байгуулж байна. Эхний хоёр шатанд 1,698,049 тасалбар борлогдсон бол гурав дахь шат нь дөрөвдүгээр сарын 18-нд эхэлж  хорин дөрвөн цагийн дотор 164,000 билет дэлхий даяар зарагдсан байна.

Эхний 24 цагийн дотор тасалбар худалдан авсан фэнүүдээр тэргүүлсэн топ 10 орон:

  • Аргентин – 7740
  • Мексик – 6598
  • Бразил – 6198
  • АНУ – 5780
  • Герман – 5181
  • Перу – 3799
  • Колумб – 3756
  • Хятад – 2930
  • Египет – 2370
  • Энэтхэг – 1905

Сүүлийн тасалбар борлуулах үе шат тэмцээний эцсийн өдөр хүртэл үргэлжилнэ. Тасалбарыг FIFА албан ёсны цахим хуудсанд бүртгүүлэн, худалдан авалтыг Visa онлайн төлбөрийн системээр гүйцэтгэх юм. Гүйлгээ хийгдсэний дараа  тухайн тоглолт болох хотод байрлаж буй FIFA-гийн тасалбарын төвөөс биеэр ирж тасалбараа авах гэнэ.

Э.Баярзул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж