Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА 3х3 төрлийн сагсан бөмбөгийн “Ulaanbaatar Challenger” дэлхийн гран-при тэмцээн өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн. Уг тэмцээн “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд 3х3 нь баг тамирчдад олимпийн эрхийн оноо олгодог чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм. Шилдэг 16 баг оролцож байгаа тус тэмцээний медальтнууд өнөөдөр тодорно.
ФИБА 3х3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн гран-при тэмцээний шөвгийн наймд Серб, Канад, ОХУ, Австрали, Монгол зэрэг найман баг үлдлээ.
Шийдвэрлэх тоглолт 16:00 цагаас Серб, Польшийн багуудын тоглолтоор эхэлнэ. Монголын “Улаанбаатар” баг ОХУ-ын Москвагийн багтай өрсөлдөхөөр болсон. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний шигшээ багийн дарга Олег Ушакова тэргүүтэй багийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн юм.
ФИБА 3х3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн гран-при тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд 17:30 цагаас эхэлж, ялагч баг тодорно.
Сүхбаатарын талбайд болж буй тэмцээний мэдээллийг https://www.facebook.com/pg/MGL3x3 хуудсаас аваарай.