Монгол туургатны бөхийн барилдааны түрүү бөхчүүд тодров

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Монгол туургатны бөхийн барилдааны түрүү бөхчүүд тодров

Монгол туургатны бөхийн барилдааны түрүү бөхчүүд тодров

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.

Барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсаас бөхчүүд оролцож, бөхийн гурван төрлөөр барилдав. Үүнд үндэсний болон өвөрмонгол, буриад бөхийн төрлүүдэд тус бүр 128 бөх төв цэнгэлдэхийн ногоон дэвжээн дээр хүчийг үзэж, наадлаа. 

Үндэсний бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдлаа. Барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэжээ.

Өвөрмонгол бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн аварга Бүрэнсайн түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн байна.

Энэ удаагийн монгол туургатны барилдаанд Өвөрмонголоос алдарт аварга Д.Баярбаатар, Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн нарын 21 бөх оролцжээ. Мөн Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүчийг үзсэн байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж