Өвөрмонголоос 21 бөх иржээ

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

Өвөрмонголоос 21 бөх иржээ

Өвөрмонголоос 21 бөх иржээ

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.

Барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсаас бөхчүүд оролцож байгаагаас барилдаан энэ цагт болж байна. Барилдаан монгол үндэсний, буриад, өвөрмонгол барилдаанаар тус бүр 128 бөх хүчийг үзэж, хоёры даваа эхэллээ.

ӨМӨЗО-оос Алтансүх, Алтанхундага тэргүүтэй 21 бөх ирсэн бол Буриад, Тува улсаас алдарт бөхчүүд ирсэн байна.

Монгол бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдаж байна.

Зочин бөхчүүд бүх барилдаанд барилдах бол манай бөхчүүд аль нэг төрлийг нь сонгон барилдаж байгааа ажээ.

2008 онд Монгол туургатны барилдаан үндэсний бөхийн төрлөөр Улаанбаатарт анх удаа болоход улсын аварга Ч.Санжаадамба аварга түрүүлж байжээ. Энэ удаа гурван төрлөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнд болж байна.

Барилдаан өнөөдөр өндөрлөнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж