БНХАУ-ын нэг тэрбум долларын зээлээр 10 төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын нэг тэрбум долларын зээлээр 10 төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын нэг тэрбум долларын зээлээр 10 төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг Засгийн газар баталжээ. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

Хөнгөлөлттэй зээлээр:

  1. “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”
  2. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”
  3. “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”
  4. “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”
  5. “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”
  6. “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”
  7. “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”
  8. “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”
  9. “Нүхэн гарц”
  10. “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж