Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хоёр хүүхэд зам тээврийн осолд өртөн гэмтэж, 23 хүүхэд алга болсон дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал өчигдөр оройн 16.00 цагийн орчимд найман настай, 14 настай, 16 настай охид сураггүй алга болжээ. Охидын ар гэрийнхнээс тодруулахад “Өчигдөр оройн 18.00 цагийн орчимд цэнгэлдэх хүрээлэн ороод ирье гээд гарсан. Түүнээс хойш одоог хүртэл сураггүй байна. Тэд гэрээс гарахдаа богино шорттой дээгүүрээ цамц яактай улаан пүүзтэй гарсан” гэв. Хэрэв дээрх охидыг харсан хүн байвал 99652433 99984561 99835671 утсаар холбоо барина уу. Мөн цагдаагийн газрын 102 хүүхдийн 108 утсанд мэдээлэл өгч тус болно уу.
Э.Ариун