Д.Трамп, В.Путин нар Цагаан ордонд уулзаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

Д.Трамп, В.Путин нар Цагаан ордонд уулзаж магадгүй

Д.Трамп,  В.Путин нар Цагаан ордонд уулзаж магадгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээний ширээнд суух нь тодорхой болсны дараа Цагаан ордноос баасан гаригийн /2018.06.01/ үдээс хойш ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан айлчлалыг зохион байгуулахаар хэлэлцэж эхэлсэн талаар мэдээ гарлаа. Гэвч уулзалтын тов, уулзах газар одоогоор тодорхойгүй, зохион байгуулах ажил яриа хэлэлцээний эхний түвшинд явж байгааг Москва хотод суугаа Элчин сайд Жон Хантсмэн Fox агентлагт мэдээлсэн байна. Энэ нь хоёр орны төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалт болох юм. Төрийн тэргүүн нар 2017 оны долоодугаар сард Германы Хамбург хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, түүний дараахан арван нэгдүгээр сард Вьетнамд болсон Ази-Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АPEC/ үеэр уулзаж байсан.  

Өмнөх ерөнхийлөгч Жорж Буш, Барак Обама нар албан үүргээ хүлээж аван зургаан сарын хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай өндөр дээд хэмжээний айлчлал хийж байсан бол ерөнхийлөгч Д.Трампын хувьд албан үүргээ хүлээж аваад 16 сарын хугацаа өнгөрөөд байгаа. Д.Трамп 2017 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа В.Путинтай найрсаг харилцаатай байхыг хүсч байгаагаа илэрхийлж байсан. Мөн тэрээр гуравдугаар сарын 20-нд В.Путинг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь утсаар баяр хүргэж, түүнийг Вашингтонд урьсан юм. Гэсэн ч Вашингтон-Москвагийн харилцаа ээдрээтэй байгаа үеэр уулзалт тохиох гэж байна.

Хоёр тэргүүний уулзалтаар Сири, Украйн болон зэвсэглэлийн асуудлаар нарийвчилсан тохиролцоонд хүрэх юм. Гэхдээ уулзалт зургадугаар сарын 12-ны Сингапурын дээд хэмжээний уулзалтын  дараа Цагаан ордонд болох төлөвтэй байна.

Ө.БАЯРЗУЛ

 Эх сурвалж: The Wall Street Journal

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж