Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 утсанд өчигдөр /2018.06.01/ нийт 1428 дуудлага, 101, 105 дугаарын утсанд 21 дуудлага иржээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад харьцангуй бага гэдгийг албаныхан мэдээллээ.
Энэ асуудлаар шуурхай удирдлагын төвийн мэдээллийн менежер Б.Солонгоос тодруулахад “Жил бүрийн эх үрсийн баяраар хүүхэд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй гардаг. Өчигдрийн хувьд “хүн алга болсон” гэх 34 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.Тэдний 23 нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шалгах, сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна” гэлээ.
Э.Ариун