Монголд саатсан Сүн Үкүн цагдаад "саатуулагдав"

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

Монголд саатсан Сүн Үкүн цагдаад "саатуулагдав"

Монголд саатсан Сүн Үкүн цагдаад "саатуулагдав"

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээг зохион байгуулсан билээ. Энэ үеэр хүүхэд, багачуудад зориулсан хөтөлбөр олон байснаас гадна киноны дүрээр алдаршсан баатруудыг бүтээсэн уран бүтээлчид онцгой байв. Тэдний дунд Хятадын “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” нэрээрээ алдаршсан үлгэрийн киноны гол дүрүүд олны анхааралд өртөж, эрэлттэй байлаа.

Сүн Үкүн болон Баажий (гахай) нартай зургаа татуулах хүүхдүүд олон байснаас гадна зарим нь шинэ дүртэй танилцаж, тэдэнтэй ярилцаж байлаа. Энэ удаа Сүн Үкүн, Баажий нартай таарсан цагдаа ч тэднийг хэсэг саатууж, ажлаа үргэлжүүлэхийг үүрэг болгов. Хүүхдийн баярын өдрийн хөөртэй, хөгжилтэй дүрүүдийн нэг болох “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” нэрээрээ алдаршсан киноны баатрууд ийн Улаанбаатарт саатжээ. 

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж