Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн Их дуулга тэмцээний нэг болох энэ оны Францын нээлттэй тэмцээн гуравдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Эрэгтэй теннисчдийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж байсан, өнгөрсөн оны АТР тур финал тэмцээний аварга Болгарын Г.Димитров тэмцээнээ өндөрүүллээ. Гуравдугаар тойрогт Испаний 34 настай Ф.Вердаскотой гурван сет тоглож 7-6, 6-2, 6-4 харьцаатай хожигдсон байна. Г.Димитров Испани теннисчинтэй ердөө эхний сетэд л хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан бол сүүлийн хоёр сетэд ердөө зургаан гэйм авснаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Г.Димитровыг буулгаж авсан Ф.Вердаскогийн дараагийн өрсөлдөгч нь алдарт Н.Жокович байх юм. Н.Жокович гуравдугаар тойрогт Испанийн Р.Баутиста Агутыг буулгаж авсан юм. Тэгвэл энэ удаагийн дөрөвдүгээр тойргийн хамгийн онцлох тоглолт нь залуу теннисчин Д.Тим болон Японы К.Нишикори нарын тоглолт байх бололтой. Цагтаа дэлхийн чансааны дөрөвт хүртэл эрэмбэлэгдэж байсан Азийн тэргүүн теннисчин К.Нишикори сүүлийн үед бэртэл гэмтлээс болж төдийлөн сайн тоглолтоо үзүүлж чадахгүй байгаа. Энэ онд анхныхаа Их Дуулга тэмцээнд оролцож байгаа бол 24 настай ирээдүйтэй Австри залуу Д.Тим юм.
Б.БЯМБАБАЯР