Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон нийслэлийн есөн дүүрэгт Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг өчигдөр /2018.06.01/ хийжээ.
Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2’539’000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1’616’500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн байна. Уг шалгалтыг нийт 150 улсын ахлах байцаагчид явуулсан аж.
Э.Ариун