Зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2018.06.02/ нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх олголоо. Энэ удаагийн дахин болон нөхөн сонгуульд нийт 83 нэр дэвшигч өрсөлдөх аж.
Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан билээ. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгч нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, төрийн албанд орсон зэрэг шалтгааны улмаас нөхөн болон дахин сонгууль явуулах аж. Сонгуульд нийт 23477 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдэж, тэдний санал авахаар 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт санал авах байр байгуулагджээ.
Ш.ОЧ