Оросын хотууд Крымийн чиглэлд шууд нислэгээр холбогдоно

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

Оросын хотууд Крымийн чиглэлд шууд нислэгээр холбогдоно

Оросын хотууд Крымийн чиглэлд шууд нислэгээр холбогдоно

Крымийг Оросын эх газартай холбох ажлын хүрээнд Крымийн нийслэл Симферополь хотод дөрөвдүгээр сарын 16-нд олон улсын шинэ нисэх онгоцны буудал нээлтээ хийсэн юм. Тус цогцолборыг хуучин нисэх онгоцны буудлаас зургаан км зайд орших 78,000 км талбайд байгуулжээ. Нэг цагт 3,650 зорчигч, жилдээ долоон сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай энэхүү цогцолборыг 22 сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн байна.

Ийнхүү оросын агаарын тээврийн компаниуд шинэ терминалаас дотоодын хэд хэдэн хотууд руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Агаарын тээврийн Нордавиа компани 135 зорчигчийн суудалтай Боинг 737-500 онгоцоор Симферополь хотоос Москвагийн зүүн хойно байрлах Иванова, Татарстаны Нижнекамск болон Украйны хилээс холгүй орших Белгород зэрэг чиглэлүүд рүү шууд нислэг үйлдэж эхэллээ. Мөн энэ зунаас Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудалд төвтэй Нордвинд агаарын тээврийн компани үйлчилгээгээ өргөтгөн Симферополь хотоос дотоодын 27 чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Ө.БАЯРЗУЛ

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж