Олны танил одонтой ээжүүд

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

Олны танил одонтой ээжүүд

Олны танил одонтой ээжүүд

Жүжигчин Ч.Очгэрэл 

Содура киноны дүрээр олонд танигдсан жүжигчин Ч.Очгэрэл өчигдөр /2018.06.01/ ‘Алдарт эхийн одон’-гоор энгэрээ мялаалаа. Тодруулбал, энэ онд улсын хэмжээнд 8600 орчим ээж Алдарт эхийн одонгоор шагнагдаж буй юм. Тэдний төлөөлөл болсон 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн билээ.

Энэ үеэр өдгөө дөрвөн хүүхдийн ээж, залуухан, авьяаслаг жүжигчин Ч.Очгэрэл энгэртээ одон зүүлээ. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатч мэргэжлээр төгссөн ч ‘Содура’ киноны гол дүрээр урлагт хөл тавьсан байдаг. Мөн  ‘Говийн домог’ киноны Эсэргэн хатны дүрээр дэлгэцнээ эргэн ирсэн юм. Сонирхуулахад, Ч.Очгэрэл нь одоогоор “Яг түүн шиг-3” шоунд оролцож ням гариг бүрт үзэгч түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж байна.

Дуучин ‘Алтернатив’ Отгоо

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр дуучин Отгоо буюу Х.Отгончимэг алдарт эхийн одон зүүлээ. Тэрбээр рок попын ертөнцөд шинэ өнгийг нэмж, өөрийн имижээрээ залуусыг байлдан дагуулсан бөгөөд ‘Алтернатив’ Отгоо нэрээр танигдсан. Урлаг судлаачдын дунд хоолойн чадал, өвөрмөц байдлаараа чамгүй үнэлэгддэг дуучин бүсгүй гэр бүлтэй болсноосоо хойш уран бүтээлээ хойш тавьсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр саяхан дөрөв дэх үрээ өлгийдөн авч, алдарт эхийн одонгоо өчигдөр /2018.06.01/ гардаж авлаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгийн гэргий Э.Туул нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ‘Алдарт эх’-ийн одонгоо гардан авч, энгэртээ зүүлээ. Э.Туул нь гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Оргио” тахианы үйлдвэрийг ажиллуулдаг билээ. Хүний сайн хань, хүүхдийнхээ мундаг ээж бас бизнест одтой тэрбээр нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн олон ажил хийдэг гэдгээрээ нэр хүндтэй нэгэн юм.

 

 

 Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж