Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

‘ЗАСГИЙН ГАЗАР 180 ТЭРБУМ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСГЭСЭН’

"Засгийн газар 180 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд 100 хувь олгох агуулга бүхий хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барьсан ч Засгийн газрын зүгээс нийт хүүхдийн 80 хувьд нь олгох төсөл өргөн барьсан. Хоёр төслийг нэгтгэж, УИХ-д ажлын хэсэг байгуулсан ч нийт хүүхдүүдийн 80 хувь нь олгох ёстой гэж, УИХ баталсан юм. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох 80 хувь олгох асуудал МАН-ын гишүүдийг багагүй талцуулсан. Ялангуяа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намын мөрийн хөтөлбөр биелүүлсэнгүй гэж Засгийн газрын гишүүддээ хатуу үг хаяглаад байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.


 

-Засгийн газар олон МАН-ын бүлэг хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоно, өөр боломжгүй гэж үзлээ. Та Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан хүний хувьд бүх хүүхдэд олгох боломж байгаа гэж бодож байна уу?

-Анх хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэсэн шийдвэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргаж байсан. МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж олонх болсон. Өнгөрсөн 2017 оны долдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр бүгдэд нь олгоно гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр төсвийн хууль зөрчсөн гэж үзээд тэр Засгийн газрыг огцруулж байсныг та бүхэн мэднэ. Өнөөдөр бол хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагагүй. Хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгөхөд л болох асуудал. Энэ мөнгө тухайн өрхөд хэрэгтэй гэж үзвэл авна гэсэн үг.  Ингэснээр нийт хүүхдийн 85-90 хувьд нь хүүхдийн мөнгө олгох  юм. Жишээлбэл, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг бүх  хүүхдэд  олговол 12.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн.

Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу.


З.АЛТАЙ: С.БАЯРЫГ ‘БАЯРЫН НАЙЗУУД’ Л ХОРИУЛЧИХЛАА ШҮҮ ДЭЭ

З.Алтай: С.Баярыг  "Баярын найзууд" л хориулчихлаа шүү дээ

Сэтгүүлч З.Алтайтай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, Элчин сайд асан, “25 дугаар суваг телевиз”-ийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн мөн боловч өөрийгөө сэтгүүлч гэдгээр дуудуулахдаа хамгийн дуртай гэсэн юм.


-Сэтгүүлч байснаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Элчин сайдаар томилогдон эдүгээ сэтгүүлч, телевизийн захирлаараа ажиллаж буй эрхэмтэй ярилцаж байна. Ингэхэд та дээрх тодотголын алинд нь илүү элэгтэй вэ. Хамгийн огцруулж чаддаггүй, “асан” болдоггүй нь сэтгүүлч л юм даа?

Та намайг улстөрч гэж цоллох гээд байна уу даа. Би улстөрч биш шүү дээ. УИХ-д дөрвөн жил суусан минь улс төрийн ажил мөн боловч би “улстөрч” гэж цоллуулмааргүй байна. Одоо УИХ-д анх удаа сонгогдоод ажиллаж байгаа нөхөд ч “би улстөрч” гэхээр өмнөөс нь ичдэг юм. Хэнийг улстөрч гэх юм бэ. Та улстөрч мөн үү, биш үү. Аз эзээр сонгогдож дөрвөн жил УИХ-д суугаад “салхи шуурганаар” орж гарсан бүхнийг улстөрч гэх үү. Тэд “Би улстөрчийн хувьд…” гээд ярих нь надад бол ичмээр санагддаг. Жинхэнэ улстөрч гэдэг бол улс төрийн тогоонд олон жил чанагдчихсан, Лүндээ мэтийн хүмүүс “би улстөрчийн хувьд” гээд яривал зөв. Хэн түүнийг улстөрч биш гэх юм бэ. Надархуу хүнийг улстөрч гэж нэрлэвэл ч… мөн болоогүй байна даа. Одоо бол би зөвхөн сэтгүүлч, дугаар хорооны иргэн. Энэ чинь амар шүү дээ.

-Бас Монголын ууган “чөлөөт телевизийн” захирал…?

-Захирал ч гээд байх юу байхав дээ. Хүний амьдралд дугаар хорооны иргэн байх шиг сайхан “албан тушаал” байхгүй. Цүл палхийсэн гэнэтийн их ашиг орлого хийчхээд үүнийгээ л идэж хэрэглэнэ, бусдын амьдрал надад хамаагүй гэж сууж болохгүй. Гэхдээ “Эй, эрх чөлөө гэдэг эрхэм үг” гэдэг хамгийн үнэн шүү. Өглөө бүр нарыг харж, нарандаа талархаж байх минь хамгийн сайхан. Энэ амьдралаас илүү ихийг хүсэх шунах зүйлгүйгээрээ би маш жаргалтай байна. Амралтын өдрүүдэд би зуслангийн модон байшингаа тордож мод тарьж байгаа. Хөлсөө цутгуулан газар шорооны ажил хийж, ус зөөгөөд бие махбодын хувьд тухайн үедээ жаахан ядрах ч тэр ажил надад мөн ч их таашаал өгч байна. Би хөдөлж байна. Өөрийнхөө төлөө ажиллаж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


‘Ш.СОЛОНГЫН ХУВЬД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ’

"Ш.Солонгын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй"

Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн шинэ гишүүдийн томилгооны асуудлаар хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-ҮХЦ-ийн гишүүнд Ерөнхийлөгчөөс Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарын нэрийг дэвшүүлсэн бол УИХ-аас Монгол Улсын гавьяат хуульч Ш.Солонгын нэрийг дэвшүүлж, УИХ-аар хэлэлцэн баталлаа. Хуульчид харин энэ томилгоог эсэргүүцэж, хэлэлцүүлэг хүртэл зохион байгууллаа?

-ҮХЦ-ийн гишүүдийн  томилгоо бүр  маргаан дагуулж ирсэн. Гэвч энэ удаагийн томилгоо шиг хэл ам, маргаан өмнө нь гарч байсангүй. Хуульчдын хувьд урьд өмнөх томилгоонуудыг ч эсэргүүцсээр ирсэн. Энэ удаагийнх урьд урьдынхаас дордсон томилгоо боллоо.

Үндсэн хууль болон ҮХЦ-ийн тухай хуульд тодорхой гурван шаардлагыг тусгасан байдаг. Нэгдүгээрт, насны хязгаар, хоёрдугаарт ял шийтгэлгүй байх гэж. Дээрх хоёр заалтын хувьд хөдөлшгүй, обьектив заалт учраас нэр дэвшигчдийн хувьд хангахгүй байх шаардлага биш. Гурав дахь буюу хамгийн чухал шаардлага нь “Улс төрийн болон хууль зүйн өндөр мэргэшилтэй байна”гэж заасан байдаг. Тэгтэл ҮХЦ-д томилогдсон гишүүдэд дээрх шаардлагыг хангасан хүн нэг ч байхгүй гэж хуульчид үзэж байгаа. Үндсэн хуульд заасан мэргэшсэн гэдэг заалтыг үг зүйн утгаар нь тайлбарлая гээд Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь, бусад тайлбар толийг харахад “Мэргэжил” гэдэг нь аль нэг салбараар сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн, тэр талаар судалгаа хийдэг байх гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл “Мэргэшил” гэдэг нь тухайн чиглэлээр илүү гүн гүнзгий судалсан байхыг хэлнэ гээд тайлбарлачихсан байгаа юм. Гэтэл ҮХЦ-ийн гишүүдэд томилогдсон дээрх хүмүүс мэргэшсэн байтугай мэргэжлээрээ ажилласан нь ч ховор. Тухайлбал, Ц.Нанзаддоржийн тухайд 1987 онд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн сургуулийг ХАА-н чиглэлээр төгссөн. Хожим 2007 онд МУИС-ийн Хуулийн оройн анги төгссөн. Энэ хооронд хуульч, эрх зүйч мэргэжлээр огт ажиллаагүй компанийн менежер, захирал, төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, дарга зэрэг албан тушаалд 30 гаруй жил ажилласан. 2016 онд ‘Бод’ хуулийн фермд хуулийн зөвлөхөөр ажилласан байгаа юм. Өмгөөлөл болон бусдад хуулийн зөвлөгөө өгөх туршлагагүй хүнийг ҮХЦ-ийн гишүүнд томилно гэсэн урьдчилсан төлөвлөгөө байсан болов уу гэж би хувьдаа харж байгаа. Ингэхдээ хуульчаар ажилласан гэх шаардлага хангуулахын тулд сүүлд хуулийн фермд ажиллаж нэр зүүсэн байгаа юм.  Г.Туулхүүгийн хувьд 1990-1998 оны хооронд Дархан хотод шүүгчээр ажиллаж байсан юм билээ. Гэхдээ яг ямар чиглэлээр шүүгч хийсэн нь тодорхойгүй. Мөн бизнес эрхэлж, ШШГЕГ-т ажиллаж байсан. Түүнийг хуульчаар ажилласан гэж үзэх мөн л боломжгүй. Ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн гэж хэлэхэд бүр ч холдоно. Шүүгчээр ажиллаж байлаа гээд энэ нь Үндсэн хуулиар мэргэшсэн гэсэн үг биш юм. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


‘МОНГОЛ УЛС ‘ШХАБ”-Д ЭЛСЭХ ЦАГ НЬ БОЛСОН’

"Монгол Улс "ШХАБ”-д  элсэх цаг нь болсон"

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх эсэх асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэллээ. ШХАБ-ыг энгийнээр тодорхойлбол, Олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс ШХАБ-д элсэн орох нь зөв” гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Харин Монгол Улсын хувьд ШХАБ-д 2004 оноос хойш идэвхтэй ажиглагчийн статус хадгалсаар ирсэн. Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяртай “Монгол Улс ШХАБ-д элсэн орох нь зөв үү” гэдэг сэдвийг хөндөн ярилцлаа.

-Юуны түрүүнд ярилцлагынхаа эхэнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын үйл ажиллагаа чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-ШХАБ анх 1996 онд Шанхай хотод “Шанхайн тав” нэртэйгээр Төв Азийн бүс нутагт хилийн маргааныг цэгцлэх, цэргийн сөрөг төвлөрлийг багасгах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх үүднээс байгуулагдсан түүхтэй. Ялангуяа ОХУ, Хятадын гол оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан. 2001 онд Узбекистан улс ШХАБ-д гишүүнээр элссэнээр “Шанхайн зургаа” бус ШХАБ болж өргөжсөн. 2001 оны есдүгээр сарын 11-ны үйл явдлын дараа ШХАБ терроризмын эсрэг тэмцэх, салан тусгаарлахын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Үүний хүрээнд цэргийн хээрийн сургуулилт явуулж жижиг дайны хэмжээний сургуулилтуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулж ирсэн. Манай улсын хувьд ШХАБ-д 2004 онд ажиглагч гишүүн орноор элссэн. Тухайн үед ОХУ-д ШХАБ-ыг улс төр, цэргийн аюулгүйн байдлын чиглэлээр илүү гүнзгийрүүлэх бодлого давамгайлж байсан. Харин Хятад улсын хувьд эдийн засгийн интеграци бүтэц рүү илүү хөгжүүлэх гэсэн бодлогууд явагдаж байсан. 2015 онд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын 2025 он хүртэлх 10 жилийн стратегийн баримт бичгийг гаргасан. Тус баримт бичигт “ШХАБ бол цэрэг, улс төр, аюулгүй байдлын байгууллага эсвэл улс орны бүрэн эрхээс дээгүүр тавигддаг интеграцийн байгууллага болж хөгжихгүй” гэдэг байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Үүнээс хойш ШХАБ бүтцийн хувьд жигдрэх, зүгшрэх шат руугаа орсон гэж тодотгож болно. Хоёрдугаарт, 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин манай улсад айлчлаад удаагүй байх үеэр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин айлчилсан.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талын дээд түвшний уулзалт болсон. Энэ үеэр ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев хэлсэн үгэндээ “Бид ШХАБ-ын ажиглагч гишүүн орнуудтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх үзэл баримтлалаа боловсруулна” гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрөхөд ШХАБ ажиглагч орнуудтайгаа хамтын ажиллагааны үзэл баримтлал гаргаагүй. Удалгүй Дмитрий Мезенцев ч ажлаа өгч түүний оронд Рашид Алимов ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


БӨХЧҮҮД ӨВӨРМОНГОЛ, БУРИАД БАРИЛДААНЫ АЛЬ НЭГИЙГ СОНГОНО

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ. Барилдааны талаар “Хамаг Монгол” студийн гүйцэтгэх захирал, барилдааныг зохион байгуулах комиссын ахлагч С.Гантөрөөс тодруулга авлаа.

-Монгол туургатны барилдаанд оролцох бөхчүүд мэдүүлгээ ирүүлсэн гэсэн. Барилдааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол туургатны барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд оролцоно. Буриад, Тувагаас 10-аад бөх ирэх бол Өвөрмонголоос 20 бөх оролцоно гэж мэдүүлгээ ирүүлсэн байна. Халимагаас дөрвөн бөх ирэхээр болсон. Өвөрмонголоос алдарт аварга Д.Баярбаатар,  н.Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн нарын бөхчүүд ирнэ. Өнгөрсөн онд манай том цолтой бөхчүүдийг дэгээдэж унагаж байсан “дэгээ” хочит Жаранбаяр ч ирэхээр болсон. 2014 онд Бөхийн өргөөнд болсон нийтийн монгол бөхийн барилдаанд түрүүлж байсан Хөлөнбуйр аймгийн Ц.Наргил ирнэ. Буриад, Тувагаас манайхны сайн мэддэг үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр барилддаг бөхчүүд оролцохоор болсон байна.

-Барилдаан ямар дүрмээр явагдах вэ?

-Барилдаан гурван төрлөөр явагдана. Монгол үндэсний болон Өвөрмонгол, Буриад барилдаанд тус бүр 128 бөх барилдана. Зочин бөхчүүд бүх барилдаанд оролцоно. Харин манай бөхчүүд аль нэг төрлийг нь сонгоно. Барилдааны засуул, шүүгчид томилогдон ажиллана. Өвөрмонголоос дөрвөн хянагч ирэх бол Буриадаас хоёр засуул ирнэ.   

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


НАКИ: БОЛОМЖ ТААРВАЛ УИТНИ ХЬЮСТОН, МЭРАЙЯ КЕРИ НАРЫГ ДУУРАЙХЫГ ХҮСДЭГ

‘Боловсрол суваг’ телевиз “Эндемол Шайне” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ. Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг.Тэгвэл  ‘Яг түүн шиг-3” шоуны  оролцогчдын үзүүлбэр тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болсон юм. Шоуг анх гарсан цагаас эхлэн үзэгчдийг сонирхлыг татаад буй авьяаслаг оролцогч дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Накитай ярилцлаа.


-‘Яг түүн шиг-3” шоунд оролцох урилга хүлээж авахад танд ямархуу сэтгэгдэл төрсөн бэ?

-Боловсрол суваг телевизийн хамт олонтой анх  2017 онд “Оддын академи” шоунд хамтран ажиллаж байсан. Шоу дууссаны дараа “Яг түүн шиг 3” шоу эхлэх гэж байгаа. Чи орох уу’ гэж асуухад нь шоуны дууны багшаар ажиллах юм байна гэж бодсон. Гэтэл намайг шоуны оролцогчоор  орох  санал тавьсан. Мэдээж, шоуны урилгыг хүлээж авахдаа маш баяртай байсан.  Яагаад гэвэл энэ шоу уран бүтээлчдийн  хувьд амьдралдаа хэн нэгнийг дуурайж дуурайчих юмсан гэдэг битүүхэн мөрөөдлийн биелэл байсан. Том шоу учраас тухайн өдөр нь багаасаа сонсож, өссөн хэд хэдэн дуучны хоолойг дуурайх гэж оролдсон.

-Хүмүүст өөрийг тань энэ шоунд оролцох болсон талаар танилцуулахад гайхаж хүлээж авсан. Учир нь өөрөө уран бүтээлчдийн арын албанд зүтгэдэг, олны өмнө ил байдаггүй нэгэн. Таны шийдвэрийг найзууд чинь хэр хүлээж авсан бэ?

-Рок, попын мундаг уран бүтээлчид намайг халуун дотноор дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр үзэгчид намайг төдийлөн мэдэхгүй. Миний хувьд студийн компьютер техникийн ард, уран бүтээлчдийн дууг яаж  гоё болгох вэ гэж хөгжим дээр нь ажиллаад суудаг. Харин одоо тэдэнтэй адилхан тайзан дээр гарч ирээд дуулах нь надад сонирхолтой байсан. Мөн үзэгчдэд ч гэсэн сонирхолтой байгаа болов уу гэж бодож байна. Эхний баззер сонголтоор даруухан мөртлөө гоё стиль имижтэй дуучин таараасай гэж бодож байсан. Тэгсэн дэлхийн супер од  Beyonce таарсан. Түүний хоолойг хэрхэн дуурайх уу, яаж бүжиглэх үү гээд  бяцхан айдастай байсан. Би их хичээж бэлтгэсэн. Эмэгтэй хүн болохын тулд сахлаа авсан, биеийнхээ үсийг хусч, чихээ цооллоо. Ямартай ч даваад  гарсан шүү.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж