Монгол туургатны барилдаан Төв цэнгэлдэхэд болно

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

Монгол туургатны барилдаан Төв цэнгэлдэхэд болно

Монгол туургатны барилдаан Төв цэнгэлдэхэд болно

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг өнөөдөр /2018.06.02/ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ. Барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсаас бөхчүүд оролцоно. Монгол үндэсний болон Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болох бөгөөд зочин бөхчүүд бүх барилдаанд оролцож болох юм байна. Харин манай бөхчүүд аль нэг төрлийг нь сонгон барилдах аж.

Энэ удаагийн барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас алдартай бөхчүүд оролцохоор болжээ. 2008 онд Монгол туургатны барилдаан үндэсний бөхийн төрлөөр Улаанбаатарт анх удаа болж байсан бол энэ удаа гурван төрлөөр зохиогдохоор болсон байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж