Ерөнхий сайдыг уйлуулсан хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг уйлуулсан хүүхдүүд

Ерөнхий сайдыг уйлуулсан хүүхдүүд

‘Эрдэм төв’ асрамжийн газрын хүүхдүүд өнөөдөр /2018.06.01/ Ерөнхий сайдыг уйлуулжээ. Хүүхдийн баярыг нь хуваалцахаар очсон Засгийн газрын тэргүүнд өнчин хүүхдүүд “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” дууг дуулж, өгөхөд нулимсаа барьж дийлсэнгүй уйлсан байна.

Уг асрамжийн газар нь хувийн сайн дурын санхүүжилтэд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 70 сая төгрөгийн асуудлаас болж, гудамжинд гарахдаа тулаад буй аж. 

Ерөнхий сайд нөхцөл байдалтай нь танилцаж, дээрх мэдээллийг авсныхаа дараа “Энэ байрыг та нараас хэн ч булааж авахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн дээрэмдэх гэж ирвэл Ерөнхий сайдтай уулз гэж хэлээрэй” хэмээн үг дайжээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж