Хүүхдээ зөв тээвэрлэж байгаа жолоочид бэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдээ зөв тээвэрлэж байгаа жолоочид бэлэг гардууллаа

Хүүхдээ зөв тээвэрлэж байгаа жолоочид бэлэг гардууллаа

Сонгинохайрхан дүүргийн  Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн II хэлтэстэй хамтран “Бяцхан зорчигч” арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдийг аюулгүй, зөв тээвэрлэж байгаа эсэхэд хамтарсан шалгалт явуулжээ. Ингэхдээ хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэж байгаа жолооч эцэг, эхэд бэлэг гардууллаа. 

Сүүлийн жилүүдэд авто машины осолд хүүхдүүд өртөж, амь насаа алдах, бэртэж гэмтэх хэрэг олонтаа гарч байгаа юм. Иймээс осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар Замын цагдаагийн газар хамтран суудлын бүс хэрэглэж хэвшицгээе аян ч эхлүүлсэн. Судалгаагаар өнгөрсөн онд суудлын бүсийг хэрэглээгүйгээс 47 хүүхэд авто машины осолд өртөж амиа алдсан гэх статистик тоо гарсан юм. 

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж