Олон нийтийн сүлжээ “Facebook” сайтын 87 сая хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан дуулианаас үүдэн компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукерберг удаа дараа хүмүүст “байцаагдаж” байна. Тэрбээр өмнө нь АНУ-ын Конгресс болон Европын парламентын асуулгад оролцсон бол өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчид түүнийг “байцаажээ.” Тэд “Facebook” компанийн удирдлагын зарчим диктатурын зармаар явагдаж байгааг шүүмжилжээ. Хувийн мэдээллийг хүний эрхийн хуулиар хамгаалдаг учраас “Facebook” компани хэрэгдэгчдийнхээ мэдээллийг хамгаалж чадахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хөрөнгө оруулагч Кристине Янц мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн компанит ажлын дуулиантай холбогдсон “Cambridge Analytica” гэх улс төрийн судалгааны байгууллага “Facebook” сүлжээнээс 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч үйл ажиллагаандаа ашигласан нь ил болсон юм. Энэ дуулиан хэрэглэгчид төдийгүй АНУ, Европын хууль тогтоогчдын зүгээс маш их анхаарал татсан. Гэвч одоог болтол компани хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр ажиллаж байна гэж Марк Цукерберг мэдэгджээ.
Марк Цукерберг болон үүсгэн байгуулагчид компанийн хувьцааны 70 хувийг эзэмшдэг аж.
Эх сурвалж: CNET
Б.ТУЯА