Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс Налайх болон Хонхор чиглэлийн автозамд зөөврийн хяналтын пост байрлуулжээ. Ингэснээр тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих, бага насны хүүхдийг тээвэрлэж буй тохиолдолд хамгаалалтын бүс болон аюулгүйн суудал ашиглаж байгаа эсэхэд шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж байгаа юм байна.
Р.Ренчиндулам