
Анх 1924 оны дөрөвдүгээр дүгээр сарын 24-нд мэндчилсэн Монголын залуучуудын ууган хэвлэл “Залуучууд үнэн” сонин маань зах зээлийн шуурганд нэрвэгдэн XXI зууны босгыг алхаж чадалгүй түр саатсан хэдий ч 80 шахам жилийн турш замнаж ирсэн түүхэн замналаа XXI зууны эхэнд үргэлжлүүлэх боломжтой болсон юм. “Залуучуудын үнэн” сонин анхны дугаараасаа эхлэн ардын хувьсгалын ялалтыг бэхжүүлэх, залуучуудын шинэ хөдөлгөөнийг олон нийтэд ойлгуулж сурталчлахаас эхлэн, эвлэлийн эгнээг өргөтгөх, үндэсний шинэ соёлыг бадруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
А.Зул