Европын анхны популист засгийн газар байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

Европын анхны популист засгийн газар байгуулагдлаа

Европын анхны популист засгийн газар байгуулагдлаа

Италид өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентын сонгуульд олонхын суудал авсан Таван Од хөдөлгөөн, зүүний жигүүрийн Лиг намтай хамтран засгийн газраа байгууллаа. Ийнхүү баруун Европт анхны популист засгийн газар байгуулагджээ.  

Хоёр намын дарга нар засгийн газрын томилгоогоо хэдийнэ хийсэн бөгөөд Европын холбоог эсэргүүцэгч Гадаад хэргийн сайд нь өнөөдөр тангараг өргөжээ. Харин ерөнхий сайдаар Флоренцийн их сургуулийн хуулийн профессор Жиусеппе Конте болсон байна. Италийн засгийн газрын эдийн засгийн сайдаар Ромын их сургуулийн эдийн засагч Жиованни Триа, дотоод хэргийн сайдаар олон мянган цагаачдыг эх орноосоо гаргахаа мэдэгдсэн Салвиниг томилсон байна.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж