Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын төв хорооны дэд дарга Ким Ён Чол өнөөдөр Вашингтонд айлчилж, удирдагч Ким Жон Уны захидлыг Цагаан ордонд дамжуулах гэнэ. Үүний зэрэгцээ Хойд болон Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр хоёр улсыг заагласан хилийн өндөр хамгаалалттай бүсэд уулзалт хийлээ. Уулзалтаар Хойд Солонгостой зэвсэгт зөрчлийг намжаах, дайнаар салсан гэр бүлүүдийг дахин уулзуулах асуудлыг хэлэлцсэн аж. Түүнчлэн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын хүсэлтээр Сөүлийн тал Хойд Солонгосын цөмийн зэвсгээс татгалзахыг ятгажээ.
Өмнө нь энэ долоо хоногийн эхээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзсан юм. Талууд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын талаар хэлэлцжээ. Хойд Солонгосын удирдагчтай ирэх зургадугаар сард Сингапурт товлосон уулзалтыг Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт боломжгүй болсноо мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Associated Press
Б.ТУЯА