Хүүхэд тань наршсан бол эмнэлэгт яаралтай ханд

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхэд тань наршсан бол эмнэлэгт яаралтай ханд

Хүүхэд тань наршсан бол эмнэлэгт яаралтай ханд

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр /2018.6.1/ нутгийн ихэнх хэсгээр хална. Тухайлбал, Улаанбаатарт  30-32 хэм хүртэл халах юм. Ийм халуунд баяраа тэмдэглэн яваа энхрий бяцхан үрс нарших эрсдэлтэй. Тиймээс дараах зааврын дагуу өөрийгөө болон хүүхдээ наршихаас сэргийлж мөн наршсан үед нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан дараах арга хэмжээг аваарай.

Наршилтаас сэргийлэх

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
  • Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
  • Нойтон алчуур толгойд нь тавих
  • Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
  • Бүлээн шингэн уулгах
  • Р.Ренчиндулам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж