Ган болон төмрийн импортод тавьсан шинэ тарифыг АНУ-ын холбоотон орнууд эсэргүүцэн Цагаан ордны тэргүүн Дональд Трампад дургүйцлээ илэрхийлж эхэллээ. Европын холбоо, Канад, Мексикийн засгийн газраас АНУ-д хандан импортын тарифаа нэмэгдүүлснийг хууль бус хэмээн шүүмжилжээ. Ган бол тосон балны хошуунаас эхлээд автомашин үйлдвэрлэл, барилга угсралтад өргөнөөр ашиглагддаг. Харин Дональд Трамп олон улсын төмөр, гангийн нийлүүлэлтийн хэт илүүдэл АНУ-ын дотоодын үйлдвэрлэл болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ. Харин түүний шийдвэр холбоотон орнууд төдийгүй Конгрессын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.
Дональд Трамп гаалийн тарифыг нэмэгдүүлэх тухай анх гуравдугаар сард мэдэгдсэн боловч холбоотон орнуудаа хэлэлцээрийн хүрээнд түр чөлөөлсөн байв. Гэвч өнөөдрөөс эхлэн гангийн импортод 10 хувь, төмөрт 10 хувийн гаалийн татварын журам хэрэгжиж эхэлжээ. Канад, Мексик, Европын холбоо нийлээд 23 тэрбум ам.долларын өртөг бүхий төмөр, ганыг өнгөрсөн онд АНУ-руу экспортолжээ. Энэ нь АНУ-ын нийт төмөр, гангын импортын тал хувьтай тэнцэж байгаа аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА